Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго: Хүн төрсөн цагаасаа эхлэн насан хутгийг олох хүртлээ амар амгалан, энх тайван, эрүүл энх, нэр төртэй байж, жам ёсны эрхээ бусдаас хараат бус байдлаар эдлэхэд нь шаардагдах тасралтгүй боловсролын орчин нөхцөлийг цогцлоох юм.

Байгуулах шийдвэр: Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар 2008 онд  Засаг даргын  дэргэдэх ажлын алба болон анх байгуулагдсан бол 2014 оноос Албан бус-Насан туршийн боловсролын төв болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагаа: Албан бус-Насан  туршийн боловсролын төв нь сургууль завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт болон бүх насны иргэдэд хэрэгцээ шаардлагад тулгуурлан насан туршийн боловсролын 5 чиглэлийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ:

Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд тус дүүргийн 229 хүүхэд, залуучууд энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг тус дүүргийн ерөнхий боловсролын Эрдмийн –Оргил цогцолбор сургуулийн Б-байранд байрлах АБ-НТБТөвийн сургалтын танхимуудад явуулж байна.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР:

Амьдрах ухааны чиглэл                   

Гэр бүлийн боловсролын чиглэл

Иргэний боловсролын чиглэл

Ёс суртахуун төлөвшлийн чиглэл

Гоо зүй мэдрэмжийн боловсролын чиглэл

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ХАМТЫН АЖИЛЛАГАА:

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ:

2016 оны хичээлийн жилд насан туршийн боловсролын 5 чиглэлийн хүрээнд 34 төрлийн сургалтыг 78 удаа зохион байгуулж,  2207хүүхэд, насанд хүрэгчдийг хамруулан сургасан байна. Үүнд:

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Налайх Дүүргийн 2 хороо Дамдины гудамж. Эрдмийн –Оргил цогцолбор Б-байранд  байрладаг.

Вэб сайт: www.аlbanbus.pin.mn

Имэйл хаяг: nalaikh_ub@ncle.edu.mn

Захирал  :                   Д.Нансалмаа /99012589/

Сургалтын менежер:Д.Лхагвасүрэн /95796940/

Нийгмийн ажилтан Э.Саранзаяа / 89254004/