Амьдрах ухааны гарын авлага

Амьдрах ухааны гарын авлага

Амьдрах ухааны боловсрол нь Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн онцлох хэсэг бөгөөд залуучуудыг эерэг, хариуцлагатай, бие даасан зан төлөвшил олж, нийгэм эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөд зохицох, бүтээлч, үр дүнтэй амьдрах чадвар эзэмшихэд туслах зорилготой юм. “Амьдрах ухааны чадвар” чиглүүлэгчийн багц гарын авлага нь амьдрах ухааны боловсрол, бэлгийн цогц боловсролын талаарх ойлголтуудыг нэгтгэсэн бөгөөд НҮБ-ын Хүн амын сан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Энх тайвны корпус, Боловсролын Их Сургууль болон олон улсын мэргэжилтэнүүдийн мэргэжил арга зүй, хамтын ажиллагааны хүрээнд шинэчлэн боловсруулж олон нийтэд хүргэж байна.

“Амьдрах ухааны чадвар” Чиглүүлэгчийн багц гарын авлагын шинэчилсэн хувилбар нь нийт 5,000 багц хэвлэгдэж орон даяар түгээгдэж байна. Тус гарын авлага нь хэрэглэгчдэд ээлтэй электрон хэлбэрээр мөн харааны бэрхшээлтэй залуучуудад зориулсан аудио хэлбэрээр боловсруулагдсан. Эдгээрээс гадна хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулсан сурагчийн гарын авлагыг боловсруулж 1,200 ширхэгийг хэвлэн түгээсэн.

Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран Амьдрах ухааны боловсролыг Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, багш бэлтгэх их дээд сургууль, насан туршийн боловсролын төв, амьдрах ухааны боловсролыг дэмжих танхим, Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хүргэж байна.

“Амьдрах ухааны чадвар” Чиглүүлэгчийн багц гарын авлага нь дараах 13 модулиас бүрдэнэ. Үүнд: Удиртгал, 1. Өөртөө итгэх итгэл, 2. Харилцаа, 3. Холбоо тогтоох, 4. Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, 5. Бусдыг мэдэрч ойлгох, 6. Шийдвэр гаргах, 7. Стрессийг зохицуулах, 8. Төлөвлөх, 9. Тунгаан бодох, 10. Бэлгийн амьдрал: БЗДХ/ХДХВ –ээс сэргийлэх нь, 11. Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, 12. Хорт зуршлаас татгалзах багтаж байна.

Links to E-Book versions of the “Life Skills Education” Facilitators’ Manuals