Түгээмэл асуултуудын хариулт

Түгээмэл асуултуудын хариулт

Боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөр гэж юу вэ?

Иргэнд тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даах хэлбэрээр эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн сургалтын албан бус хэлбэрийг дүйцсэн хөтөлбөрийн сургалт гэнэ.

Хэн хамрагдах вэ? Нас хязгаартай юу?

Сургуульд огт суугаагүй буюу 2 ба түүнээс дээш жил завсардсан иргэн /хүүхэд, насанд хүрэгч/-ийг дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамруулна. Нас хязгаар байхгүй. Иргэн өөрөө хүсвэл хэдэн ч настай, хэзээ ч сурч болно.

Суралцах хугацаа?

Сургалтын хэлбэр,суралцагчийн мэдлэгийн түвшнээс шалтгаалж янз бүрийн хугацаанд суралцдаг.

Төлбөр юу?

Төлбөргүй.

Суурь болон бүрэн дундын гэрчилгээгүй хүмүүс танай төвд суралцаад гэрчилгээ нөхөн авах боломжтой юу? Суралцахыг хүссэн иргэн хаана хандах вэ?

Бүрэн боломжтой. Харьяа сум дүүргийн Насан туршийн боловсролын төвд хандаж сурах түвшингээ тогтоолгож, суралцагч өөрөө сургалтын хэлбэрээ сонгох боломжтой.

Бүртгүүлэхийн тулд ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

  • Төрсний гэрчилгээ эсвэл Иргэний үнэмлэх
  • Хувийн хэрэг
  • Хэрэв суурь боловсрол эзэмшсэн бол суурь боловсролын гэрчилгээ

Бичиг үсэггүй иргэн болон сургуульп огт ороогүй хүн яаж хамрагдах вэ?

  • Хэрвээ та 15 нас хүртэлх хүүхэд бол бага боловсролын түвшингээс эхлэн дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдана.
  • Хэрвээ та 15-аас дээш насны иргэн бол бичиг үсгийн сургалтад дараах 3 түвшинд суралцаж төгссөний дараа дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдана.
    • Үл мэдэгч бол Анхан шат 30-45 хоног
    • Бага мэдэгч бол Дунд шат 30-45 хоног
  • Хэрвээ та бичиг үсэг сайн мэддэг, дүйцсэн хөтөлбөрөөр суралцах шаардлагагүй бол Гүнзгий шатны болон бичиг үсгийн дараах шатанд суралцах боломжтой.