“Энтрепренершипд суурилсан хувь хүний чадварыг хөгжүүлэх сургалт” Өвөрхангай аймагт болж байна.

Японы Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл” (2019-2023) нь Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилгоор Монгол улсын баруун, зүүн, төвийн болон хангайн бүсийн төлөөлөл Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 сумын 14-25 насны зорилтот бүлгийн залуучуудыг хамруулна.

2020 оны 09 дүгээр сарын 28, 29-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төслийг хэрэгжүүлэх Насан туршийн боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулах, сургалтын гарын авлагыг сайжруулах чиглэлээр “Энтрепренершипд суурилсан хувь хүний чадварыг хөгжүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна.