Насан туршийн боловсролын багш нарыг сургагч багшаар бэлтгэх сургалт болж байна.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрэм, Стратеги-2020, 2020 онд байгуулсан МУЗН, ОБЕГ-ын хамтран ажиллах гэрээ зэрэг баримт бичгийг үндэслэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Сайн дурын бүлэг”-ийг сургах, сургагч багш бэлтгэх зорилгоор МУЗХ, ОБЕГ-тай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах, мэдлэг чадвар олгох онол, дадлага, сургуулилт хосолсон сургалтыг 2020 оын 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд МУЗХ-ний Хүүхэд залуучуудын хөгжлийн бааз зусланд зохион байгуулж байна.

Тус сургалтад бүсийг төлөөлж Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Дархан Уул аймгийн насан туршийн боловсролын 30 багш, улаан загалмайн сайн дурын 37 ажилтан хамрагдаж байна.