БАГАНУУР ДҮҮРГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА БАРИГДАЖ БАЙНА.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багануур дүүрэгт Насан туршийн боловсролын төв 2019 оны 3-р улирлаас баригдаж байна. Тус барилгын ажлын явцтай 2020 оны 8 сарын 2-ны өдөр НТБҮТ-н захирал Л. Болортунгалаг болон ажилтнууд ирж танилцлаа. Насан туршийн боловсролын төвийн барилгын ажлыг МОНМАРС ХХК, туслан гүйцэтгэгчээр “Рич констракшн” ХХК 2020 оны 8 сард багтаан дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна.