Насан туршийн боловсролын теле хичээлүүдийг www.econtent.edu.mn сайтаас нөхөн үзэх боломжтой.

Бага, суурь боловсролын дүйцсэн хөтөлбөрийн 9, насанд хүрэгчдэд зориулсан 4 хичээл 2020 оны 2 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд STAR HD телевизээр цацагдана.

Эдгээр хичээлийг БСШУСЯ-ны www.econtent.edu.mn цахим хуудас болон “Насан туршийн боловсролын үндэсний төв” нэртэй Youtube channel-д байрлуулсан.

Тиймээс сонирхсон хүн бүхэн эдгээр теле хичээлүүдийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүлээн авч үзээрэй.