Насан туршийн боловсролынхон SASA сургалтад хамрагдлаа.

Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх SASA! сургалтыг НҮБ-ын Хүн амын сан болон Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ 2015 оны 4-р сарын 23-25-ны хооронд Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан - Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв, Залуучууд хөгжлийн төв, Амьдрах ухааны танхим байгуулагдаж буй сургуулиуд болон Иргэний нийгмийн байгууллагуудын багш, ажилтан, албан хаагчдад амжилттай зохион байгуулж SASA! Активистуудын сүлжээгээ тэллээ. Хүчирхийллийн суурь шалтгааныг хүмүүс, олон нийтэд ухамсарлуулах, хүчирхийлэлтэй тэмцэх нь хамтын хариуцлага болохыг ойлгуулахад чиглэгддэг уг сургалтын зорилго нь хувь хүн, нийгэм, хамт олныг өөрчлөлт рүү хөтлөхөд илүү үр дүнтэй ажиллахад туслах юм.