Насанд хүрэгчдийн боловсролын асуудлаар бүс нутгийн цахим хэлэлцүүлэг боллоо.

Насанд хүрэгчдийн боловсролын асуудлаар бүс нутгийн цахим хэлэлцүүлэг боллоо.

Насанд хүрэгчдийн боловсролын асуудлаарх олон улсын бага хурал (CONFINTEA) нь 1940 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2022 онд 7 дахь удаагийн хурлыг Марокко улсад зохион байгуулах юм. Тус хурал нь Тогтвортой хөгжлийн 2030 зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Насан хүрэгчдийн суралцахуй болон боловсролын асуудлаарх бага хурал болох юм.
Уг бага хурлаар хэлэлцэх баримт бичгийн саналыг боловсруулахтай холбогдуулан бүс нутгийн цахим хэлэлцүүлгийг ЮНЕСКО-гийн Бээжин, Бангкок дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Насан туршийн боловсролын хүрээлэн (UIL), ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр БНСУ, Япон улс, Хятад улс, Монгол улсын төлөөллүүдийн хүрээнд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв “Монгол улсын насанд хүрэгчдийн боловсролын өнөөгийн байдал, сорилт, санаачилга” сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэж, хэлэлцүүллээ.

Сэтгэгдлүүд