Япон улсын насан туршийн боловсролын үйл ажиллагаатай танилцав.

Япон улсын насан туршийн боловсролын үйл ажиллагаатай танилцав.

Япон улсын Окаяма хотноо 2014 оны 10 дугаар сард ЮНЕСКО-гоос зохион байгуулсан “Бүх нийтийн боловсролыг хөгжүүлэхэд CLC буюу насан туршийн боловсролын төвийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын хуралд дэлхийн 29 орны 650 орчим төлөөлөгч оролцож “Иргэдийн суралцахуйгаар бүх нийтийн боловсролыг дэмжих – Окаямагийн Тунхаглал” гаргасан. Энэхүү тунхаглалын хүрээнд Тоохокү Их сургууль нь бүс нутгийн тогтвортой хөгжлийн боловсролын талаар олон улсын бага хурал, судалгаа шинжилгээний ажил хийж байгаа бөгөөд уг төслийнхөө хүрээнд Монгол, Индонез улсыг сонгон оролцуулж байна.

Тоохокү Их сургуулийн урилгаар олон улсын бага хуралд  тус төвийн захирал Л.Болортунгалаг, ахлах мэргэжилтэн Т.Хантулга нар 2015 оны 11дүгээр сарын 11-16 өдрүүдэд оролцож  “Монгол улсад тогтвортой хөгжлийн боловсролыг албан бус сургалтаар олгож буй байдал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцлээ. Мөн хурлын үеэр Сэндай, Томэй хотын насан туршийн боловсролын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав. Түүнчлэн тус их сургуулийн Боловсролын төгсөлтийн дараах сургуулийн захирал профессор н.Такахаши Мицүрү хүлээн авч уулзан хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сэтгэгдлүүд