Сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалтад урьж байна.

“Насан туршийн боловсролын сургалтын багц хөтөлбөр”-т “Амьдрах ухааны боловсрол”-ын агуулга арга зүйг тусгах ажлын хэсгийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

Зорилго:

  • “Насан туршийн боловсролын сургалтын багц хөтөлбөр”-т “Амьдрах ухааны боловсрол”-ын сургалтын агуулга, арга зүйг тусган боловсруулах
  •  Сонгон шалгаруулалтад орох ажлын хэсгийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна. (Хүний тоо - 3)

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын магистраас доошгүй зэрэгтэй байх

Доктор

Мэргэжил

Багш, боловсролын салбар

 

Туршлага

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж байсан

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хөтөлбөрийг хууль тогтоомж болон үйлчлүүлэгч байгууллага, иргэд, олон нийтийн язгуур эрх ашигт нийцүүлэн боловсруулах мэдлэг, чадвартай байх, мэдээллийн технологийг ашиглах, багаар ажиллах

  • Ажлын дадлага туршлагатай байх,
  • Гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах,
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах,
  • Мэдээлэл боловсруулах, судалгаа шинжилгээ хийх,
  • Харилцааны соёлтой, нийтэч байх

Тусгай шаардлага

 

Насан туршийн боловсролын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

 

  1. Сонгон шалгаруулалтад бүртгэх:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2015 оны 11 сарын 20-өөс 30-ны өдөр ажлын цагаар хүлээн авч бүртгэнэ.

  1. Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ өөрийн биеэр дор дурдсан материалыг бүрдүүлж ирнэ.
    • Боловсролын диплом  (наториатаар гэрчлүүлсэн хуулбар)
    • Монгол улсын иргэний үнэмлэх (наториатаар гэрчлүүлсэн хуулбар)
    • 4*6 хэмжээтэй цээж зураг 2 хувь
    • Тухайн ажлыг гүйцэтгэх хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

Ажил гүйцэтгэх хугацаа: 14 хоног

Хүрэх үр дүн: “Насан туршийн боловсролын сургалтын багц хөтөлбөр”-т “Амьдрах ухааны боловсрол”-ын сургалтын агуулга, арга зүйг тусган боловсруулж, туршин, батлуулсан байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн хөгжлийн ордон, Насан туршийн боловсролын үндэсний төв, 204 тоот

Холбогдох утас: 70135131, 99053283

Сэтгэгдлүүд