Амьдрах ухааны танхимын багш нарыг чадавхжуулах сургалт боллоо.

Амьдрах ухааны танхимын багш нарыг чадавхжуулах сургалт боллоо.

Насан туршийн боловсролын үндэсний төв 2020 оны 11 сарын 2, 3-ны өдрүүдэд Амьдрах ухааны танхимын багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
НҮБ-ын Хүн амын сангийн "Залуучуудын хөгжил" төслийн хүрээнд /2014-2016 он/ Насан туршийн боловсролын 12 төвд Амьдрах ухааны танхимыг байгуулж, өсвөр насны хүүхэд, залуучуудад амьдрах ухааны болон бэлгийн цогц боловсрол олгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Хүүхэд, залуучуудад амьдрах ухааны болон бэлгийн цогц боловсрол олгосноор тэднийг амьдралынхаа туршид аливаа асуудал бэрхшээлээс сэргийлэх, даван туулахад хэрэгтэй мэдлэг, үнэт зүйл, хандлага, ур чадварыг эзэмшүүлэх төдийгүй эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанараа дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг.

Сэтгэгдлүүд