Зөвлөлдөх уулзалт боллоо

Зөвлөлдөх уулзалт боллоо

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс "Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийг дэмжих нь" төслийн хүрээнд "Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн дунд нөхцөл байдлыг тодорхойлох" судалгааны тайланг танилцуулах зөвлөлдөх уулзалтыг төр, төрийн бус байгууллагуудын төлөөлөлд зохион байгууллаа.
Уг судалгааг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн оролцоотой хийсэн бөгөөд хөгжлийн бэрхшээл тус бүрийн онцлогт тохирсон асуулга, арга зүйг боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд тулгарч буй гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдлыг тодорхойлсноороо онцлог юм.

Сэтгэгдлүүд