ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ФОРУМ БОЛОВ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ФОРУМ БОЛОВ.

Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр ЮНЕСКО нь бодлого боловсруулагч, хэвлэл мэдээлэл, өөрийн зохицуулалтын мэргэжилтнүүдийг Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын (ХММСБ) бодлого, шилдэг туршлагын талаар гүнзгий мэдлэгтэй болгох, ХММСБ-ын сургалтын хөтөлбөр, бодлогыг Монгол улсад нутагшуулан хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
2019 оны 2 дугаар сард зохион байгуулагдсан ХММСБ-ын асуудлаарх үндэсний оролцогч талуудын чуулганаар Монгол улс дахь ХММСБ-ын нөхцөл байдлын талаар ярилцаж, хэрэгцээ, боломжит шийдлүүдийн талаар хэлэлцэж, ХММСБ-ын үндэсний бодлогын цаашдын алхмуудын талаар стратегийн гол зөвлөмжүүдийг боловсруулсан. Чуулганы үр дүнд суурилан албан болон албан бус боловсролын салбарын багш нарт зориулж нутагшуулсан ХММСБ-ын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс албан ёсоор баталсан.
Эдгээр ажлууд дээр үндэслэн ЮНЕСКО-ийн 2020 оны ХММСБ-ын Дэлхийн долоо хоногийг тэмдэглэх үндэсний арга хэмжээний хүрээнд Оролцогч талуудын үндэсний хоёрдугаар чуулганыг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Чуулганыг нээн ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Мариэлза Оливейра, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах нар үг хэлэв.
Чуулганд 70 гаруй үндэсний оролцогч талууд оролцож одоо байгаа дижитал болон мэдээллийн суурь боловсролын талаарх хүчин чармайлт, бодлогыг нэгтгэх замаар салбарын хөрөнгө оруулалтын нөөц ашиглалтыг оновчтой болгох, ХММСБ-ыг хөтөлбөр хоорондын арга замаар сурталчлах талаар хэлэлцэв. Оролцогчид ХММСБ-ын үндэсний сүлжээг бэхжүүлэх, ХММСБ-ыг сургуулийн хөтөлбөрт суулгах, улс орон даяар сургуулийн багш нарт системчилсэн ХММСБ-ыг олгох, сургуулийн нөөцийг бэхжүүлэх (жишээлбэл, заах аргыг интернэт холболттой болгох) асуудлуудыг хөндөв.

Эх сурвалж: https://www.facebook.com/Unesco.Natcom.Mongolia

Сэтгэгдлүүд