Баянхонгор аймгийн Насан туршийн боловсролын багш нартай уулзав.

Баянхонгор аймгийн Насан туршийн боловсролын багш нартай уулзав.

Насан туршийн боловсролын үндэсний төвийн удирдлагууд 2020 оны 9 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Насан туршийн боловсролын багш нарыг хүлээн авч уулзлаа. Өнөөдөр монгол улсын хэмжээнд Насан туршийн боловсролын 355 төв үйл ажиллагаа явуулж, 658 багш, ажилтнууд ажиллаж байгаа билээ. Үүнээс Баянхонгор аймагт Насан туршийн боловсролын 24 менежер багш ажиллаж байна.

Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л. Болортунгалаг багш нарт Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан салбарын зорилтууд болон насан туршийн боловсролын бодлого, төлөвлөлтийг танилцуулав. Тухайлбал, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цахим шилжилтэд шилжих. Мөн бүх нийтэд хүрч ажиллах, орон нутагтаа иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг бусад байгууллагын хамтын үйл ажиллагааны зохицуулалтаар хийх, боловсрол нөхөн олгох сургалтын чанарын талаар багш нартай санал бодлоо солилцлоо.

БАЯНХОНГОР АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТАА АЖЛЫН АМЖИЛТЫГ ХҮСЬЕ.

Сэтгэгдлүүд