Монгол хэл, соёлын сургалтыг зохион байгуулах багш нарыг чадавхжуулах сургалт болно.

Монгол хэл, соёлын сургалтыг зохион байгуулах багш нарыг чадавхжуулах сургалт болно.

БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын хүрээлэнгийн Үндэстний цөөнх болон гадаад дахь Монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран зохион байгуулж буй БСШУС-ын сайдын 2017 оны А/123-р тушаалаар батлагдсан хилийн чанад дахь Монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёлын сургалтын жишиг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх насан туршийн боловсролын багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт 2020 оны 09 дүгээр сарын 3, 4-ний өдөр Багшийн хөгжлийн ордны 405 тоотод болно.

Тус сургалтад нийслэлийн 8 дүүрэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Орхон аймгийн насан туршийн боловсролын багш нар хамрагдана.

Бусад аймгийн насан туршийн боловсролын багш нарт онлайнаар явуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдлүүд