Амьдрах ухааны танхимын багш нарыг чадваржуулах сургалт боллоо.

Амьдрах ухааны танхимын багш нарыг чадваржуулах сургалт боллоо.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд аймаг, нийслэлд байгуулагдсан “Амьдрах ухааны танхим”-ын багш нарыг чадваржуулах сургалт 2015 оны 09 сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтын нээлтэд НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг, БСШУЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн Г.Мөнхцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөгжил төслийн менежер З.Уянга нар оролцож, сургалтад Амьдрах ухааны боловсролын сургалтын модуль боловсруулсан МУБИС-ийн багш нар болон бусад холбогдох хүмүүс хичээл зааж, сургалтад хамрагдсан “Амьдрах ухааны танхим”-ын 25 багш шинэлэг арга зүй, мэдлэг, чадвар эзэмшив.

Сэтгэгдлүүд