Арга зүйчид “Холимог бүлгээр нэгж хичээл төлөвлөх” аргад суралцлаа.

Арга зүйчид “Холимог бүлгээр нэгж хичээл төлөвлөх” аргад суралцлаа.

БСШУЯ-ны харъяа Насан туршийн боловсролын үндэсний төвөөс “Холимог бүлгийн сургалтын төлөвлөлт, цахим хичээл ашиглах аргачлал” сэдэвт 1 өдрийн сургалтыг зохион байгуулав. Сургалт 2015-06-19-ны өдөр Хан Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн Амьдрах ухааны танхимд боллоо.

Сургалтад нийслэлийн дүүргүүдийн арга зүйч, багш нар оролцож, дараах 4 үндсэн агуулгын хүрээнд ярилцлага, дадлага хослосон хэлбэрээр суралцав. Үүнд:
1. Багш мэргэжил-суралцахуй
2. Цөм хөтөлбөр-шинэчлэл
3. “Нэгж хичээлийг холимог бүлгээр зохион байгуулах аргачлал” цахим хичээл боловсруулсан арга зүйн үндэслэл
4. “Нэгж хичээлийг холимог бүлгээр зохион байгуулах аргачлал” цахим хичээлээр ажлын байран дээр бие даан хөгжих, суралцах боломж

Сургалтад оролцогчид сургалтын агуулга, сэдэв маш оновчтой, цаг үеэ олсон төдийгүй ирэх хичээлийн жилд ажлаа төлөвлөх, багшаа үнэлэх зэрэгт чиглэл болсон сайн сургалт боллоо. Цаашид Дүйцсэн хөтөлбөрийн бага боловсролын агуулгыг Бага боловсролд шинээр хэрэгжиж эхэлсэн “Цөм хөтөлбөр”-ийн агуулгад нийцүүлэх нь зүйтэй хэмээн дүгнэлээ.

Сэтгэгдлүүд