Бүсчилсэн сургалт Өвөрхангай аймагт эхэллээ.

Бүсчилсэн сургалт Өвөрхангай аймагт эхэллээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвөөс "Тэгш хамруулан сургах боловсрол" холимог бүлгийн багш нарыг чадавхжуулах бүсчилсэн сургалтуудыг 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 8 бүсэд зохион байгуулна.
Өнөөдөр бүсчилсэн сургалт Өвөрхангай аймагт эхэлж байгаа бөгөөд 2019.09.30-2019.10.02 хооронд үргэлжилнэ. Сургалтад Архангай, Өвөрхангай аймгийн Насан туршийн боловсролын багш нар хамрагдаж байна.

Сэтгэгдлүүд