Санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалт Хөвсгөл аймагт болж байна.

Санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалт Хөвсгөл аймагт болж байна.

"Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Насан туршийн боловсролын багш нар, МСҮТ-ийн багш, Хөвсгөл аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдийг Санхүүгийн сургагч багшаар бэлтгэх сургалт 9-р сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байна.
Сургалт зохион байгуулах багийн бүрэлдхүүнд НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн ажилтнууд ажиллаж байна.
БСШУСЯ-ны харьяа НТБҮТ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран 21 дэх аймагтаа Санхүүгийн сургагч багшаар бэлтгэх сургалтаа зохион байгуулж байна.

Сэтгэгдлүүд