“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” нээлттэй мэдээллийн өдөр

“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” нээлттэй мэдээллийн өдөр

БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулж буй “ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” нээлттэй мэдээллийн өдөрт урьж байна. Энэ үеэр эцэг эх, оюутан, сурагчдад дараах зөвлөгөө, мэдээллээр үйлчилнэ.

2019.08.20-ны мягмар гарагийн 10:00-17:00 цагт БСШУСЯ-ны байранд

Хэвлэлийн бага хурал 11:00 цагт 115 тоотод

  • Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, мэдээлэл
  • Байгууллагын цэцэрлэг байгуулах талаар зөвлөмж
  • Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичиг, дүрэмт хувцас
  • Ерөнхий боловсролын сурагчдын мэргэжил сонголтын талаар зөвлөмж
  • Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дүн, холбогдох мэдээлэл
  • Нээлттэй даалгаврын сангийн системийн үйл ажиллагааны талаар мэдээлэл
  • Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах сургалтуудын мэдээлэл
  • Их, дээд сургуулиудын танилцуулга, мэдээлэл
  • Оюутны хөгжлийн зээл, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн талаарх мэдээлэл
  • Гадаадад суралцагчдад өгөх зөвлөмж, мэдээлэл
  • Боловсролын магадлан итгэмжлэлийн талаарх мэдээ, мэдээлэл
  • Зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн суралцагчдын дипломын буцаан олголтын мэдээлэл
  • Насан туршийн боловсролын үндсэн чиглэлийн сургалтуудын талаарх мэдээлэл
  • 2019 онд баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, төсөл хөтөлбөрийн мэдээлэл

Сэтгэгдлүүд