"Сургуулийн гадна буй сургуулийн насны хүүхдийг илрүүлэх" судалгааны тайлангийн үр дүнг хэлэлцэв.

"Сургуулийн гадна буй сургуулийн насны хүүхдийг илрүүлэх" судалгааны тайлангийн үр дүнг хэлэлцэв.

Монгол дахь Японы Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” дэд төслийн хүрээнд НТБҮТ сургуулийн гадна буй сургуулийн насны хүүхдийг илрүүлэн зохих шатны боловсрол нөхөн олгох сургалтад хамруулах зорилгоор Ховд, Өвөрхангай аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн АБНТБТ-тэй хамтран 18 баг, 20 хорооны нийт 237685 өрхийн төлөөлөл 30 хувийг судалгаанд хамрууллаа.
Уг судалгаагаар сургуульд огт хамрагдаж байгаагүй болон сургууль завсардсан 340 хүүхдийг илрүүлэн, шалтгааныг тодорхойлсон болно. Судалгааны үр дүнг хэлэлцэн, цаашид хамтран ажиллаж, эдгээр хүүхдийн сурах эрхийг хамгаалах талаар санал солилцох арга хэмжээнд төслийн багт шинээр орж буй 6, өмнө нь ажиллаж байсан 5 ЕБС, 3 НТБТ-ийн удирдлага, багш нар оролцлоо.

Сэтгэгдлүүд