Санхүүгийн хөтөлбөрийн ОУ-ын зөвлөх, Дэлхийн банкны Санхүүгийн хөгжлийн ахлах мэргэжилтэн, МонголБанкны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Санхүүгийн хөтөлбөрийн ОУ-ын зөвлөх, Дэлхийн банкны Санхүүгийн хөгжлийн ахлах мэргэжилтэн, МонголБанкны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

"Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд иргэдэд санхүүгийн мэдлэг олгох зорилгоор НТБ-ын 495 багшийг сургагч багшаар бэлтгэн үндэсний хэмжээнд 47840 иргэнд санхүүгийн сургалтуудыг зохион байгуулаад байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад ажиллаж байгаа Дэлхийн банкны Санхүүгийн хөгжлийн секторын ахлах мэргэжилтэн Siegfried Zottel болон Монголбанкны төлөөлөл 2019 оны 6 сарын 5-ны өдөр БСШУСЯ-ны харьяа НТБҮТөвд зочилж, Монгол улсын НТБ-ын салбарын болон тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид иргэдийн санхүүгийн мэдлэгийг сайжруулах, үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулах, туршилтын модулийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах талаар санал солилцож ярилцлаа.

Сэтгэгдлүүд