Архангай аймгийн Цэцэрлэг хотод санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Архангай аймгийн Цэцэрлэг хотод санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд БСШУСЯ-ны харьяа НТБҮТ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран орон нутагт санхүүгийн сургагч бэлтгэх сургалт зохион байгуулж байгаа билээ.
5-р сарын 6-8-нд Архангай аймгийн НТБ-ын багш нарыг сургалтанд хамруулж, сургалтын гарын авлага, материалаар хангаж, сургагч багшаар бэлтгэлээ. Хаалтын үйл ажиллагаанд НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Мөн тус сургалтын үеэр ажлын хэсгийн хамт олон Архангай аймгийн Монголбанктай хамтран 100 гаруй иргэдтэй уулзалт зохион байгуулж, мэдээлэл өгөв.

Сэтгэгдлүүд