“Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол”-ын үндэсний форум боллоо.

“Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол”-ын үндэсний форум боллоо.

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс ЮНЕСКО, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг болон ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол”-ын үндэсний форумыг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж байна. 
Үндэсний форумд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэхэд үүрэг, оролцоо бүхий төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, багш, эрдэмтэн судлаач, сэтгүүлчдийн төлөөлөл оролцож, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол, нөхцөл байдал, бэрхшээл, боломжийг хэлэлцэж, гарц шийдлийг эрэлхийлэх юм.

Сэтгэгдлүүд