МОНГОЛ УЛСААС ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН ӨВҮҮД

МОНГОЛ УЛСААС ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН ӨВҮҮД

Монгол улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 7, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 7, Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад 6, Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 3, Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад 2 өв тус тус бүртгэлтэй байна. Үүнд:

  • Дэлхийн соёлын өвийн жагсаалт:
    • Орхоны хөндийн дурсгалт газар, 2004 он
    • Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, 2011 он 
    • Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, 2015 он 
  • Дэлхийн байгалийн өвийн жагсаалт: 
    • Увс нуурын ай сав газар, 2003 он
    • Дагуурын ландшафт, 2017 он
  • Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт:
    • Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008 он 
    • Монгол ардын уртын дуу, 2008 он
    • Монгол үндэстний баяр – наадам, 2010 он
    • Монгол үндэстний хөөмэйн урлаг, 2010 он
    • Бүргэдийн баяр буюу шувуучлахуй, 2010 он (Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)
    • Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, 2013 он
    • Монгол шагайн харваа, 2014 он
  • Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт:
    • Монгол тууль, 2009 он
    • Монгол ардын бүжгийн урлаг: бий биелгээ, 2009 он
    • Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009 он
    • Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил - битүү амьсгаа, 2011 он
    • Монгол уран бичлэг, 2013 он
    • Ботго авахуулах уламжлалт зан үйл, 2015 онд
    • Уул овоо тахих монгол зан үйл, 2017 он
  • Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалт:
    • Лу Алтан Товч, 2011 он
    • Монгол Шунхан Данжуур, 2011 он
    • Есөн эрдэнийн Ганжуур, 2013 он 
    • Сахиусан Дара Эх, 2014 он
    • Мэргэд гарахын орон нэр томьёоны толь бичгийн модон бар, 2016 он
    • Данжуурын гэрэлт хөшөө, 2017 он

Эх сурвалж: Mongolian National Commission for UNESCO

Сэтгэгдлүүд