“НИЙГЭМШҮҮЛЭХ ЦИРК”-ийн суралцагчид тайлан тоглолтоо хийлээ

“НИЙГЭМШҮҮЛЭХ ЦИРК”-ийн суралцагчид тайлан тоглолтоо хийлээ

Насан туршийн боловсролын үндэсний төв болон Японы хүүхдийг ивээх сан хамтран урлагаар дамжуулж хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх зорилгоор “НИЙГЭМШҮҮЛЭХ ЦИРК” төслийг Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн Насан туршийн боловсролын төв, нийслэлийн 29-р бүрэн дунд тусгай сургуулийг түшиглэн хэрэгжүүлж байна.

Өнөөдөр уг төслийн хүрээнд нийгэмшүүлэх циркийн сургалтад хамрагдаж буй суралцагчид тайлан тоглолтоо хийж сурсан мэдсэнээ эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, үе тэнгийн найзууддаа тайлагналаа.

Төслийг хамтран хэрэгжүүлсэн ЯХИС-ийн Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье.

 

Сэтгэгдлүүд