Амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалт Говь-Алтай аймагт зохион байгууллаа.

Амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалт Говь-Алтай аймагт зохион байгууллаа.

Швейцарын хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, Монгол улсын боловсролын их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Амьдрах ухааны чадвар”-ын сургагч багш бэлтгэх 40 цагийн сургалтыг Говь-Алтай аймагт амжилттай зохион байгуулав.

Энэхүү сургалтыг эерэг, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдралын ур чадвартай залуучуудыг төлөвшүүлэх зорилгооор

  • Өөртөө итгэх итгэл
  • Харилцаа
  • Холбоо тогтоох
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах нь
  • Стрессийг зохицуулах нь
  • Төлөвлөлт
  • Шийдвэр гаргах
  • Бусдыг ойлгох
  • Шүүн тунгаах чадвар
  • Хорт зуршил
  • Эрүүл мэнд
  • Жендэр зэрэг сэдвийн хүрээнд цогц мэдлэг олгож, чадвар эзэмшүүлснээрээ чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Оролцогч байгууллагууд:

  1. Боловсролын газар
  2. Эрүүл мэндийн газар
  3. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс
  4. АУҮИС-ийн салбар сургууль
  5. Насан туршийн боловсролын төв
  6. Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв
  7. Ерөнхий боловсролын 1, 2, 3, ХЭЦ сургуулиуд
  8. Нэгдсэн эмнэлэг
  9. Залуучууд хөгжлийн төв

Сэтгэгдлүүд