Дорноговь аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт, семинар

Дорноговь аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт, семинар

Албан бус-насан туршийн боловсролын төвийн багш нарыг чадваржуулах, арга зүйгээр хангах, үйл ажиллагааны чиглэл өгөх, аймгийн удирдлагуудыг мэдээллээр хангах зорилгоор “Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага” сэдэвт сургалтыг 2014 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгууллаа.

Уг сургалтад Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн н.Өлзийбүрэн, Боловсролын газрын дарга Ч.Отгонбаяр, Боловсролын газрын АБ/НТБ хариуцсан мэргэжилтэн Н.Ганхуяг болон нэгжийн багш нар /нийт 19 хүн/ оролцлоо. Мөн сургалтын үеэр багш нарын зүгээс иргэдэд явуулж буй сургалтын бүтээлээрээ үзэсгэлэн гаргав.
Сургалтын үр дүнд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3 дугаар бүлгийн 187.12-т заасны дагуу тус аймгийн төвд бие даасан Албан бус/Насан туршийн боловсролын төв байгуулахаар шийдвэрлэлээ. 
Тус аймагт НТБҮТ-ийн Захирал Л.Болортунгалаг, Үйл ажиллагааны хэлтсийн дарга Т.Хантулга, Мэргэжилтэн Л.Эрдэнэчимэг, БЗД-ийн АБ-НТБТ-ийн арга зүйч С.Ундармаа нар ажиллалаа.

Сэтгэгдлүүд